2018-2019 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Монголын Андууд ТББ нь сурлага, нийгмийн идэвхээрээ тэргүүлж буй хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод хүрэлцэн ирж суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.

Монголын Андууд ТББ нь дараах шалгууруудаар тэтгэлэгт хөтөлбөрөө зарладаг.

♦ Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод хүрэлцэн ирж их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, баклавар зэргээр суралцаж буй оюутан байх

♦ Сурлагын дүн 3.2 ба түүнээс дээш байх

♦ Нийгмийн идэвхитэй байх

♦ Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх

♦ 25-аас доош настай байх

2018-2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөлийн маягтыг 2018 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авч байна.
Хамрагдахыг хүссэн оюутнууд дараах хаягаар хандаж цахим өргөдөлийн маягт бөглөнө үү.

https://form.jotform.me/81538498982476