Монгол 21|21 тэтгэлэгт хөтөлбөр

Монголын Андууд ТББ-аас оюутнуудад зориулсан шинэ тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж байгаадаа баяртай байна. АНУ-ын Аллентаун Вест Ротари Клуб болон Оакдэйл Ротари Клубтэй хамтран бид 21|21 тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жилээс эхлүүлж байгаа ба уг хөтөлбөрийн хүрээнд цаашид аймаг тус бүрээс нэг оюутныг сонгож сургалтын тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.

Энэ жилийн хувьд Ховд, Сэлэнгэ аймгийн суралцагчдын өргөдлийг хүлээн авах тул эдгээр аймгийн хүүхэд залуус, эцэг эхчүүд, холбогдох хүмүүст энэхүү мэдээллийг түгээнэ үү. Өргөдөл гаргах холбоос 7-р сарын 1-нд нээгдэнэ. Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

https://www.friendsofmongolia.org/news/fom-mongolia-2121-scholarship-2023-2024