Мoнголын Андууд ТББ-ын 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Монголын Андууд ТББ нь хөдөө орон нутгаас их, дээд сургуульд суралцах нийгмийн идэвхтэй, амжилттай суралцагч оюутнуудыг дэмжих зорилгоор Мэттью Гирвиний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

 

Тэтгэлгийн хүсэлтийг 2023 оны 7 дугаар сарын 01-31-ний өдрийн хооронд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

·        Хөдөө орон нутгийн харьяалалтай байх

·        Дотоодын их, дээд сургуулийн 1-р курсэд элсэн орох оюутан байх

·        Дунджаар 90 буюу түүнээс дээш дүнтэй байх

·        Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байх

·        Нийгмийн үйл ажиллагаанд манлайлан оролцдог/оролцох хүсэлтэй байх

·        Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх 

Бүрдүүлэх материал:

·        2023 оны 07 сарын 01-нээс тавигдах тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягтыг онлайнаар бөглөнө. Маягтыг бөглөх явцад:

o   Гаргасан амжилт, шагнал урамшуулал, нийгмийн идэвхийн талаар бичнэ.

o   Өөрийн ирээдүйн зорилго, төлөвлөгөө болон мэргэжлээ сонгосон шалтгааны талаар эссэ бичнэ.

o   Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт бичнэ.

·        Өргөдөлдөө дараах материалыг хавсаргана. Үүнд: 

o   Сүүлийн 3 жилийн хугацаанд сурлагын болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд (сайн дурын ажил, спорт, олон улсын тэмцээн уралдаан) амжилт гаргасныг гэрчлэх баримт бичиг  

o   Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

o   Оршин суугаа газрын тодорхойлолт

o   Иргэний үнэмлэх

Нэмэлт мэдээлэл:

Эхний 100 тэтгэлгийн хүсэлтийг хүлээн авах ба үүнээс хойших материалыг тэтгэлгийн шалгаруулалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу. Өргөдөлд материал хавсаргах холбоосыг 7 сарын 1-ний өдөр нээлттэй байршуулах болно.

Ирсэн мэдээллийг Монголын андууд ТББ гагцхүү дотооддоо ашиглах бөгөөд хувь хүний мэдээллийг бусдад задруулахгүй болно.

Тэтгэлэгтэй холбоотой асуултаа scholarships@friendsofmongolia.org хаягаар ирүүлээрэй.