Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр

Монголын Андууд ТББ-с оюутнуудад зориулсан дараагийн шинэ сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буйдаа баяртай байна! Бид энэ удаад Улаанбаатар хот болон ойролцоох  газруудад амьдардаг оюутнуудад зориулсан "Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр"-г анх удаа зарлаж байна.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь "First Generation" буюу гэр бүлийн гишүүд дотроос анх удаа дээд боловсрол эзэмших гэж буй оюутнуудад зориулагдсан юм. Өргөдөл гаргагч нь гэр бүл, амьдарч буй газартаа манлайллын туршлагатай байна. 

Онлайн өргөдлийн маягт 7-р сарын 1-нд нээгдэнэ. Дараах линкээр дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

https://www.friendsofmongolia.org/news/fom-leadership-scholarship-program-2023-2024