Монголын Андууд ТББ-ын тухай

Монголын Андууд ТББ нь сайн санаат, боловсрол, хөгжлийн төлөөх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Манай байгууллагын зорилго нь хоёр орны хүний хөгжил болон соёлын солилцоог сайжруулах, хамтын ажиллагааг дэмжихэд оршино. Монголын Андуудын гишүүнчлэл болон хандивын хөрөнгө зорилгын хүрээн дэхь үйл ажиллагаа болох  Монголын ирээдүйн хөгжилд дэмжлэг болохуйц доорхи хөтөлбөрүүдэд зарцуулагддаг болно.

Монголын Андууд ТББ нь сайн дурын ажилтнуудын санаачлагаар байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол, АНУ хоёр орны хоорондын боловсрол, соёлын солилцоог сонирхсон хэн бүхэнд манай гишүүнчлэл нээлттэй байдаг. Манай гишүүд Энхтайвны Корпсийн сайн дурын ажилчид, дипломат албанд алба хашиж байсан хүмүүс, бизнесийн салбарт ажилладаг,  Монголтой гэр бүлийн холбоотой болон Монгол гэсэн сэтгэлтэй Америкчууд Монголчуудаас бүрддэг.

Монголын Андууд нь АНУ-д бүртгэлтэй, ашгийн төлөө бус, Монгол болон АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага Монголд Энхтайвны корпсийн шугамаар ажиллаж байсан сайн дурын ажилтангуудын санаачлагаар 1999 онд байгуулагдсан. Тухайн үед Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан ба энэ үеийн Энхтайвны корпсийн сайн дурын ажилчид тав  болон долоо дахь жилийн ангийнхан (М-5, М-7) гэдгээр нь хүмүүс мэддэг. Эдгээр сайн дурын ажилчид Монгол орон, Монголчуудад сэтгэл татагдан уг байгууллагыг Монголын ирээдүйн хөгжилд тус нэмэр болох, бусдад туслах, хүмүүсийг хооронд нь холбох зорилготойгоор байгуулсан билээ.

Монголын Андууд ТББ нь 3 үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг:

  • Боловсрол

  • Нийгмийн хөгжил

  • Нийгмийн оролцоо

Эдгээр үндсэн зорилтын хүрээнд тус бүрдээ нэг болон түүнээс дээш хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр нь буцаад байгууллагын зорилготой холбогддог.


Энд  дарж тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон хэрхэн өргөдөл гаргах мэдээлэл авна уу.

Холбоо барих мэдээллийг энд даж авна уу.